Otgontuvden Badam | March 8 | Mar 2 – Mar 26, 2018

Otgontuvden Badam | March 8 | Mar 2 – Mar 26, 2018

 

B. Otgontuvden’s works often depict historic events and portraits, moreover the Mongolian lifestyle. However, the works shown in the exhibition have taken a rather minimal aesthetic turn, exuding a feeling of gentle calmness.

 

ABOUT THE ARTIST

Б.Отгонтүвдэн | Март 8

 

Уран бүтээлч Б.Отгонтүвдэн нь монгол ахуй, хөрөг болон түүхэн бүтээлүүдээр олны танил болж байсан бол энэ удаад гарах үзэсгэлэн дээр тавигдах бүтээлүүд нь нилээд минимал шинжтэй болж ирсний сацуу зөөлөн, тайвшрам мэдрэмжийг өгөх аж.

 

Түүний талаар оросын урлаг судлаач мэргэжилтэн Татьяна Троицкая “Уран зургийн төрөл, зурах арга барил, сонгодог сэдвийн хувьд Отгонтүвдэн яах аргагүй реалист чиглэлийн, тэр дотроо романтизм сургуулийн уран бүтээлч мөн” гэж тодорхойлоод, “Дээр үед Оросын уран бүтээлчид Италийн байгалийг шүтэн биширч байсан шиг миний өгүүлэх уран бүтээлч уран бүтээлийн онгод, өнгө аясыг нарлаг Дундад тэнгисээс бус, бага наснаас нь танил болсон өөрийн эх орны байгалийн цог жавхаагаас олж байна. Өөрөөр хэлэх бол тэрээр сурсан мэргэжлийн ур чадвартаа тулгуурлан өөрийн зургуудаар үндэсний урлагийг бүтээж байгаа юм. Энэ бол түүнийг сонгосон, зорьж буй замнал бөгөөд энэ залуу уран бүтээлчээс бид маш олон содон бүтээл туурвиж их өндөр амжилтад хүрэхийг зүй ёсоор хүлээх болно” гэж бичиж байжээ.