Is/In Land | Mongolian – Taiwanese Joint Exhibition | Oct 25 – Nov 15, 2018

Is/In Land | Mongolian – Taiwanese Joint Exhibition | Oct 25 – Nov 15, 2018

 

In/Is Land exhibition is a conversation between Mongolian and Taiwanese artists on economic, social, political and environmental aspects of land use. Compared to densely populated Taiwan that is located on a tiny island surrounded by the ocean, Mongolia is a landlocked country with 53 times larger territory with population of only 3 million people that is 7.7 times smaller than the population of Taiwan. Despite these differences in economic disparity, both countries seem to share similar issues regarding the use of land.

 

“Is/In Land” exhibition was organized in Kuandu Museum of Fine Arts, Taipei from July 20 to September 23 and showcased artworks of 11 artists from Mongolia and Taiwan, including Enkhtaivan Ochirbat, Tuguldur Yondonjamts, Davaajargal Tsaschikher, Ganzug Sedbazar, Enkhbold Togmidshiirev, Munkhbolor Ganbold, Chu Hsiao Chi + Wong, Nixon, Li Cheng Liang, Li Ling Ling + Du Yi Fang, Lin Chen Wei Tree Tree Tree Person – Taroko Arts Residency Project. At the opening of event, Mongolian artists Ts.Davaajargal and S.Ganzug presented their interactive performance which included the worshipping of mountains surrounding the city of Taipei. The second edition of “Is/In Land” exhibition, will open at Art Space 976+, Ulaanbaatar and will showcase works by D.Bayartsetseg and L.Munguntsetseg and Chu Hsiao Chi, Kao Ya Ting, Li Cheng Liang, Li Yi Fan, Lin Chen Wei, Lin Guan Ming and Tree Tree Tree Person-Taroko Arts Residency Project. All participating artists will be involved in  a discussion on economic, spiritual and ethical associations with the land.

 

The intent of this project is to allow young artists to communicate professionally in a context of an exhibition while encouraging them to experience unfamiliar lands and cultures. With that in mind, around the time of the exhibition two Mongolian artists were sent to Taroko for a residency while the Taiwanese artists headed off on their research trip to the highland area around the time of the Ulaanbaatar exhibition. The project may be the first exchange of contemporary art between Taiwan and Mongolia. However, we hope this will be a stepping stone of creating a brand new perspective on Asia and specifically Asian art.

ЭХ ГАЗАР БА АРАЛ | Монгол-Тайваны контемпорари урлагийн солилцооны хөтөлбөр

 

ЭХ ГАЗАР БА АРАЛ – IS/IN LAND Монгол-Тайваны контемпорари урлагийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 10-р сарын 12-оос 11-р сарын 4-ны хооронд Art Space 976-д тайван, монгол нийт 11 уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

 

Эдгээр уран бүтээлчид нь газар нутагтай холбогдон үүсч буй эдийн засаг, нийгэм, улс төр, байгаль орчин, ёс зүй, хүйн холбоот асуудлуудыг хөндөн урлагаар дамжуулан илэрхийлж байгаа юм. Далайгаар хүрээлэгдсэн Тайван арлаас далайд гарцгүй Монгол орон 53 дахин том газар нутагтай ч хүн ам нь 7.7 дахин бага, мөн амьжиргааны түвшин ч ялгаатай. Эдгээр ялгаанаас үл хамааран байгаль орчны ижил төстэй асуудлууд Монгол, Тайваны өмнө тулгараад буйг уран бүтээлчид ярьж байна.

 

Тус солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 7-р сарын 20-оос 9-р сарын 23-ыг хүртэл Тайпейгийн Куанду Дүрслэх урлагийн музейд О.Энхтайван, Ё.Төгөлдөр, Т.Энхболд, С.Ганзүг, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал, Жу Шао Чи, Ли Чен Лиан, Ли Лин Лин, Дү И Фан, Лин Чен Вэй, Tree Tree Tree Person Тарако урлангийн хөтөлбөр, Монгол, Тайваны нийт 11 уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтээлч С.Ганзүг, Ц.Даваажаргал нар Тайпей хотыг тойрон хүрээлсэн сүрлэг уулсыг сүслэн хөдөлгөөн, дуу авианы харилцан үйлдэл хийсэн. Харин энэ удаад Улаанбаатар хотын Art Space 976-д болж буй үзэсгэлэнд Монголоос Д.Баярцэцэг, Л.Мөнгөнцэцэг, Тайванаас Жу Шао Чи, Као Я Тин, Ли Чен Лиан, Ли И Фан, Лин Чен Вэй, Лин Гуан Мин нар оролцож байна. Улаанбаатарт болж буй үзэсгэлэнгийн өмнө Тайваны уран бүтээлчид Монголын хөдөө орон нутагт амьдарч судалгаа хийсэн.

 

Тус төсөл нь залуу уран бүтээлчдийг хооронд нь холбож үзэсгэлэн, мэргэжлийн асуудлаар харилцан ярилцахын сацуу өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй газар нутгаар аялж, соёлыг нь таньж мэдэх боломжийг олгохыг зорьсон юм.