Gerelkhuu Ganbold | The Demon’s EGG | Sep 12 – Oct 6, 2019

Gerelkhuu Ganbold | The Demon’s EGG | Sep 12 – Oct 6, 2019

 

The exhibition presents 17 large-scale paintings of emerging talent G.Gerelkhuu, created using mongol zurag, lithography and abstract techniques. In a glimpse, paintings depict horde battle of ancient warriors, however, his intense works are not about ancient myth or history, rather they speak about lives of nowadays people; their visions, aspirations and complexities they face.

 

In the past, Gerelkhuu was invited to the highly regarded international exhibitions, such as Fukuoka Asia Triennial, Japan, Asia Pacific Triennial, Queensland, Australia, Urban Narratives, Schoeni Gallery, Hong Kong, joint exhibition at Shanghai National Fine Arts Muesum, China, Nord Art, Germany and others. His artworks are in the permanent collection of Fukuoka Asian Art Museum, Queensland Modern Art Museum and others.

 

ABOUT THE ARTIST

Г. Гэрэлхүү | Чөтгөрийн Өндөг

 

Залуу уран бүтээлч Г.Гэрэлхүүгийн зураасан зураг, бар болон хийсвэр зураглалын арга техникийг хослуулан бүтээсэн том хэмжээний 17 зураг энэхүү үзэсгэлэнд дэлгэгдэнэ. Өнгөц харвал морьтон баатар эрсийн тулааныг дүрсэлсэн, эрчилт хөдөлгөөнөөр дүүрэн эдгээр бүтээл нь эртний домог, түүхийг бус, харин өнөөгийн хүмүүсийн амьдрал, үзэл бодол, хүсэл мөрөөдөл, олон ургальч үзэл хоорондын зөрчилдөөнийг харуулжээ.

 

Уран бүтээлч Гэрэлхүү нь ДУДС-ын монгол зургийн ангийг 2010 онд төгссөн. Түүний бүтээлүүд ихэвчлэн хүмүүс хоорондын болон өөрөө өөртэйгөө хийх тэмцлийн талаар өгүүлдэг. Түүний нүсэр хэмжээтэй хэрнээ нарийн зураглал бүхий эрч хүчээр дүүрэн бүтээлүүд нь эхлээд эх орондоо, дараа нь олон улсын урлаг судлаачдын анхаарлыг татаж эхэлсэн байдаг. Тэрээр хорь гаруйхан настайдаа олон улсын чанартай үзэсгэлэнгүүдэд уригдан оролцож эхэлсэн юм. Японы Фукуокогийн Азийн Триенналь, Австралийн Куйнслэндийн Ази Номхон Далайн Триенналь, Гонг Конгийн Шоени галерейд болсон “Хотын Хүүрнэл”, Шанхайн үндэсний уран зургийн музейд болсон “Хамтдаа”, Германы Норд Арт зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд бүтээлүүд нь дэлгэгдэж байв. Эх орондоо Занабазарын музей болон 976 Арт галерейд бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж, Урчуудын эвлэлийн хороо, Монголын үндэсний уран зургийн галерейн уламжлалт үзэсгэлэнгүүдэд жил бүр оролцож ирсэн юм. Түүний бүтээлүүдийг Японы Фукуокогийн Азийн Урлагийн Музей, Австралийн Куйнслэндийн Орчин Үеийн Урлагийн Музей зэрэг дэлхийн томоохон музейнүүд өөрийн цуглуулгадаа худалдан авч байжээ.