Enkhbold Togmidshiirev | Mining | May 6 – May 19, 2016

Enkhbold Togmidshiirev | Mining | May 6 – May 19, 2016

 

Artist Enkhbold Togmidshiirev represented Mongolia at 56th Venice Art Biennale in 2015, which was the first ever Mongolia appearance in this world known art event. His solo show “Mining” features some of his works displayed at Venice Art Biennale, as well as works created later.

 

REVIEW ON EXHIBITION

 

by curator Yo. Dalkh-Ochir, Head of the Blue Sun Contemporary Art Center

 

Mining. We are always in search of something. That could be anything, but looking for oneself and eventually finding one is the most challenging mining process. The most powerful artists make a daring step to start a journey of discovering themselves. It is long process of reshaping their viewpoints and mindset. Since long ago, artist Enkhbold went through the process of self-communication and discovering things that were important for him.

 

There is no greatness without simplicity. We often don’t realize how surrounding environment, coexisting with us, alter their nature over time. Enkhbold could be teasing us by exposing the true nature of these things, by communicating with us through the language of art. It is certainly possible to see in his works the unique nature of those things that coexist with us and evoke the thought of time and space. Enkhbold’s complex solutions are within the scope of his thinking and are special in a way that they are opening up opportunities for us to interact with his art.

 

Enkhbold, a member of the Blue Sun Contemporary Art Center, has been working in the art for more than 10 years, and has established himself as one of the few artists to represent Mongolian contemporary art internationally.

 

More about artist

Т. Энхболд | Олборолт | 2016 оны V.06-V.19

 

Тогмидшийрэвийн Энхболд нь 2015 онд Венецийн 56-р дүрслэх урлагийн олон улсын биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцсон юм. “Олборлолт” үзэсгэлэнд түүний Венецийн биеннальд толилуулсан болоод саяхан тууривсан бүтээлүүдийг нь нэгтгэн үзүүлж байна.

 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛААР

 

Хөх Нар Монголын контемпорари урлагийн төвийн тэргүүн, куратор Ё.Далх-Очир

 

Олборлолт. Хүн ямар нэгэн юм байнга л хайж байдаг. Тэр нь юу ч байж болох ч өөрийгөө хайж, эцэст нь олох нь хамгийн том олборлолт юм. Хамгийн хүчирхэг уран бүтээлчид л зоримог томоохон алхмууд хийж, өөрөө өөрийгөө нээн олох замд морддог. Энэ нь тэдний үзэл бодол, сэтгэлгээний цар хүрээтэй холбоотой. Энхболд нь нилээд эртнээс өөртэйгөө харилцаж өөрийн хайж байсан зүйлсээ цуглуулсаар ирсэн юм.

 

Агуу зүйлс маш энгийн байдаг. Бидний амьдарч буй орчин эргэн тойронд бидэнтэй хамт оршсоор ирсэн зүйлс цаг хугацаатай харилцан тодорхой дүр төрхийг олж, бид тэдгээрийг энгийн байдаг л зүйлс мэт бодож, анзаарч харалгүй өнгөрдөг. Эдгээр зүйлст бодьгал оршиж буйг тэрээр нээн харуулж бидэнтэй урлагийн хэллэгээр харилцаж байгаа нь уран бүтээлч Энхболдын өдөөн хатгалга байж ч болох. Бидэнтэй хамтдаа оршин, цаг хугацаа, орон зайн сэтгэлгээг төрүүлж буй тэрхүү зүйлсийн дахин давтагдахгүй мөн чанарыг түүний бүтээлүүдээс харах боломжтой юм. Энхболдын цогц шийдлүүд нь өөрийнх нь сэтгэлгээний цар хүрээнд оршдог ба бидэнд урлагтай  харилцах боломжийг нээн өгдгөөрөө онцгой.

 

Хөх Нар контемпорари урлагийн төвийн гишүүн, уран бүтээлч Т.Энхболд нь 10 гаруй жил урлагаар дагнан ажиллаж,өөрийгөө нээн харуулж, монголын контемпорари урлагийг олон улсад төлөөлж буй цөөхөн бүтээлчдийн нэг болж чадсан.