Battur Tsedenpil | Timeless | Jul 24 – Aug 6, 2019

Battur Tsedenpil | Timeless | Jul 24 – Aug 6, 2019

 

“Timeless” features portraits of 13 modern Mongolian women in the early 20th century time-lapse. By juxtaposing modern faces against a century old clothing and environment, artist Battur exposes the persistent nature of women that are timelessly inherit.

 

Battur has been painting for more than 10 years – depicting the fine relationship between humans and nature. In his works, he is known for blending classical painting techniques with Mongolian painting technique such as “zumber”. Zumber is a traditional decorative method that is used to bring out the material qualiTY of objects by applying dense dots of glue or paint. “Timeless” focuses on highlighting this technique where it’s used to adorn the hair dresses, gold, silver, and pearl accessories of the subjects.

Since 2001, Battur has exhibited in key art institutions of Mongolia such as Zanabazar Museum of Fine Arts, Mongolian Modern Art Gallery, the Art Gallery of Union of Mongolian Artists, Xanadu Gallery, and Art Space 976+.

 

Moreover, he has participated in numerous international exhibitions and biennales around the world. To name a few, the 6th Beijing Biennale, Nord Art 2016 and 2019 in Büdelsdorf, International Art Festival in Malaysia, as well as “Colors of Siberia” in Irkutsk.

 

Ts. Battur has won the 1st prize in exhibition dedicated to the poet and author A. Lkhagvaa’s, the first prize in Realist Genre in International Exhibition of Artists-Teachers of Eurosia in Irkutsk Russia and the first place in the Chojin Llama’s Temple exhibition. In 2015, the Mongolian University of Arts and Culture named him the Best Young Professor of the Year and in 2017, he received credentials from the Ministry of Education, Culture, Science and Sports of Mongolia.

 

ABOUT THE ARTIST

Ц.Баттөр | Энгүй

 

“Энгүй” үзэсгэлэнд орчин үеийн 13 эмэгтэйн хөрөг зургийг дэлгэн үзүүлжээ. Тэднийг 20-р зууны эхэн болоод түүнээс өмнөх цаг үеийн хүмүүс мэтээр дүрсэлснээр эмэгтэй хүнд мөнхөд оршсоор ирсэн аливаа чанаруудыг харуулахыг зорьсон бололтой.

 

Уран бүтээлчийн хувиар Ц.Баттөр нь арав гаруй жилийн туршид хүн болон байгалийн нарийн холбоог уран бүтээлдээ тусгахааар зорин ажилласан бөгөөд түүний бүтээлүүдээс байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэх боломжтой билээ. Түүний хувьд энэ нь хамгийн гайхалтай урам зориг юм.   Уран бүтээлээ туурьвахдаа өрнийн болон монголын уламжлалт урлахуйн ухааныг нэгтгэн ашигладаг бөгөөд “Зүмбэр”хэмээх урлахуйн арга нь материаллаг зүйлсийг бодитоор дүрслэн харуулдагаараа онцлог юм. “Энгүй”үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс та энэхүү аргачлалыг хялбархан харах бөгөөд бүсгүйчүүдийн үүсгэл зүүлт, алтан, мөнгөн гоёл чимэглэл, сувдан зүүлт зэрэг нь эдгээр бүтээлүүдийг бодит мэт сэтгэгдэл үлдээх болно.

 

2001 оноос уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш уран бүтээлийн амжилт арвин байгааг оролцсон олон арван үзэсгэлэнгээс харах боломжтой билээ. Түүний бие даасан болон хамтарсан үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Монголын Орчин Үеийн Урлагийн Музей, Монголын Урчуудын Эвлэл, Занаду арт галлерей, Art Space 976+ галлерейд дэлгэгдэж байсан.

 

Түүнчилэн зураач Ц.Баттөр нь олон улсын нэр хүнд бүхий олон тооны үзэсгэлэн, биеннальд оролцож байсан бөгөөд тэдгээрээс дурьдвал  Вьетнам улсад зохиогдсон “Art under the roof” хөтөлбөр, 6 дахь удаагийн Бээжингийн  олон улсын урлагийн биенналь, Бюделсдорф хотноо зохиогдсон “Норд Арт 2016”олон улсын үзэсгэлэн, Бээжингийн олон улсын үзэсгэлэн, “Сибирийн өнгө” олон улсын пленер, Токио хотноо зохиогдсон Монгол, Солонгос болон Япон орны уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан.

 

Ц.Баттөрийн гавъяа шагналаас дурьдвал сэтгүүлч яруу найрагч А.Лхагва-н нэрэмжит үзэсгэлэнгийн тэргүүн байрын шагнал, ОХУ-н Иркутск хотод зохион байгуулагдсан “Еврази-Арт” уран бүтээлч багш нарийн олон улсын багш нарын үзэсгэлэнгээс “Чойжин ламын сүм” бүтээлээр Реалист зургийн төрөлд тэргүүн байрын шагнал, ДДУС-ийн уран бүтээлч багш нарын “Орон зай-2014”  үзэсгэлэнгийн тэргүүн шагнал, СУИС-н оны шилдэг залуу багш, БСШУСЯ-н жуух бичгээр шагнагдсан.