Anunaran Jargalsaikhan | Metamorphosis | Jan 25 – Feb 20, 2016

Anunaran Jargalsaikhan | Metamorphosis | Jan 25 – Feb 20, 2016

 

METAMORPHOSIS  ESSAY

by Delgermaa.G

 

Striving to liberate herself, Artist J.Anunaran has entered the next phase of her path to creative discovery. Although her latest pieces feature the same materials, forms and composition as her previous works, it is apparent however that her inner meditation has reached far deeper. Her previous allegoric narrations portrayed on plain and empty backgrounds has turned into three-dimensional forms, while her expression has become more ‘disordered’, yet arranged in a much orderly manner. Her aspiration to find herself and to liberate herself from her boundaries led her to discover and catch the ‘Inner’ her and let her transcribe down the signs, intuition and metaphorical data of her inner ‘other’ world ‘unintentionally’ or by accident, where she has found out the unknown, yet inherently-sensed ‘consciousness’… It’s apparent from her explanation that ‘The accidental formation of the back of textiles, their colors and compositions… draw my attention at most. It was an exceptional process of self-creation that formed independently…” In sensing and expressing her consciousness or her spiritual essence, the utilization of the ‘accidental’ self-formation of the back of imprinted textiles and its stamps of patterns wasn’t enough, in other words ‘lacking space’, thus she used the three-dimensional composition in order to create and depict her idea of ‘starry’ space. The main elements or of her artworks, including female body, feminine features and organs of slender yet strong legs, gentle yet resolute hands, delicate flowers and intuitive birds are still kept in her new artworks. Yet, they are composed and depicted, not on plain backgrounds of water flow or wind breeze of former works, but in a space like butterfly wing in a micro level, or ghostly mist to human eyes or starry galaxies in a macro level, which is composed ‘freely’ yet ‘orderly’ or logically along with the lined space of tangled threads, a roamer-like single thread, karmas to tie all and mysterious signs that predict the coming.

 

The artworks of this series are based on the former series and continue the main concept of the former exhibition. However, the artist discovered her inner transformation within her consciousness, demonstrates this METAMORPHOSIS of her spiritual essence and narrates it precisely, detailed or overly comprehensive, maybe too openly, while exposing the evolution and change deep inside the human mind not directly, but in a mystical and allegorical way that she experienced herself addressing not to the mind of the viewers, but to their consciousness The accidental formation of the back of textiles, their colors and compositions than the versions that were created by intentionally taking the colors into account draw my attention at most. It was an exceptional process of self-creation that formed independent from or free of those versions that were made by considering the color…

 

SOUND  FOR  METAMORPHOSIS

by sound artist Dulguun.B \Magnolia\

 

The natural phenomenon of inward self-creation that occurs as a byproduct of the outward composition or construction is what I tried to reproduce with the music. While Anunaran uses the entirely accidentally formed patterns on in the inside of textiles, I’ve inverted an existing piece of my music called ‘Time’. Coincidentally, ‘Time’ in reverse reads ‘Emit’, which, semantically speaking, reveals that the composition latently emits the chart of my personal constellation. This discovery reinforces the notion that the creator, in constructing an external self, creates an internal universe in its reflection.

 

ABOUT THE ARTIST

Ж.Анунаран | ӨӨРЧЛӨЛТ

 

Ж.Анунаран *ӨӨРЧЛӨЛТ* үзэсгэлэнгийн тухай

Г.Дэлгэрмаа

 

Өөрийгөө чөлөөлөхөөр эрмэлзсэн уран бүтээлч Ж.Анунаран өөрийн бүтээхүйн зам дахь эрэл хайгуулын дараагийн үе шатанд нэгэнт шилжжээ. Өмнөх бүтээлүүдийнхтэй адил материал, адил дүр, дүрслэл, зохиомж үзэгдэх мэт боловч бүхэлдээ түүний бясалгал улам дотогшлон алсарч, өмнөх цул цулгай дахь ёгт дүрслэл зохиомж нь энэ удаагийн цуврал бүтээлүүдэд орон зайн хувьд гурван хэмжээст, илэрхийллийн хувьд илүүтэй эмх замбараагүй мэт боловч машид эмх замбараатай болсон мэт. Угтаа өөрийгөө олж, өөрийн хүлээснээс мултарч чөлөөлөх эрмэлзэл нь улмаар өөрийгөө танин барьж, өөрийн дотоод дахь “өөр” ертөнцийн дохио тэмдэг, ёр зөн, тэмдэгт өгөгдлийг “зориуд” бусаар дохиолон буулгаж, үүнээсээ өөрийн үл мэдэх атал маш сайн мэдрэх “далд ухамсар”-аа олж харсан мэт. Энэ нь ч залуу уран бүтээлчийн “Даавууны ар, арын өнгө, тоглолтууд нь… тооцоологдоогүйгээр үүсгэгдэж буй нь миний анхаарлыг хамгийн ихээр татсан… хамааралгүйгээр үүссэн, өөрөө өөрийгөө шинээр бүтээж буй гайхалтай процесс” гэсэн тайлбараас илэрхий. Ийнхүү далд ухамсар буюу сүнслэг шинж чанараа мэдэрч илэрхийлэхэд дан ганц даавууны арын “санаандгүй” өөрөө үүссэн хэлбэр дүрс, даавууны хээ дардсыг ашиглах нь хангалтгүй, өөрөөр хэлбэл багталцахааргүй байсан тул тийм “одлог” орон зайт сэдлээ буулгахад гурван хэмжээст зохиомжийг ашиглажээ. Түүний уран бүтээлийн үндсэн хэллэг болсон эмэгтэй бие цогцос, туяхан боловч чийрэг хөл, уяхан боловч шийдмэг гар мэтээс эмэгтэйлиг эрхтэн, туяхан цэцэгс, домоглиг шувууд уг цувралд мөн л агуулагдах боловч өмнөх ус урсгал, салхин сэвшээ шигээ цуллаг бус харин бичил түвшинд эрвээхийн далавч, энгийн нүдэнд сүнслэг манан, үлэшгүй түвшинд оддын бөөгнөрөл мэт сэтгэгдэх зайгүй хэрсэн утаслаг орон зай, ганцаар сондгойрон бядан явах бадарчин, бүгдийг холбон зангилах үйлийн үр, болох үйлийг зөгнөн илтгэх нууцлаг тэмдэгт мэт хэмлэг хэллэгийг “эрх чөлөөтэй” боловч “эрэмбэтэй”-гээр зохиомжлон илэрхийлсэн аж.

 

Энэ удаагийн цуврал бүтээлүүд өмнөх цувралд үндэслэж, үндсэн утга санааг үргэлжлүүлж буй боловч уран бүтээлч өөрийн далд ухамсар дахь дотоод өөрчлөлтийг лавтайяа танин барьж, тогтоон буулгаж, нягт нямбай, нэгд нэггүй, бүр хэт дэлгэрэнгүй, маш илэн далангүй хүүрнэн өгүүлж, үүгээрээ хүмүүний сэтгэлийн гүн дэх хувьсал хувирлыг илтэд бус мөн л өөрийн анзаарч олсон шиг бүгт байдлаар, чухамдаа бол үзэгчийн ухаанд бус далд ухамсарт хандсан байдлаар гаргасан гэлтэй.

 

Ж.Анунарангийн *ӨӨРЧЛӨЛТ* үзэсгэлэнгийн хөгжмийн тухай

Саунд Артист Б.Дөлгөөн /Magnolia/

 

Гадаад урлахуйн дагавар нөхцөл болох дотоод өөрийгөө цогцлоох үйл хэмээх энэ байгалийн үзэгдлийг би өөрийн хөгжмөөрөө илэрхийлэхийг зорьсон юм. Анунаран даавууны гадна оёхдоо санамсаргүйгээр бүрдэх даавууны дотор талын хээг ашигласан бол би өөрийн “Цаг хугацаа” нэрт хөгжмөө урвуулан хэрэглэсэн болно. “Цаг хугацаа” (Time) гэх үг нь ч тохиолдлоор урвуу нь “Цацрал” (Emit) гэсэн үг болж буй. Анунаран энэ үзэсгэлэндээ баталж байгаатай адил утга зүйн талаасаа ч энэ хөгжмийн зохиол нь нуугдмал байдлаар миний хувийн цогц ордыг цацруулж буй аж. Энэ нээлт нь бүтээгч өөрийн гадаад би-г бий болгохдоо тольдон тусах дотоод ертөнцийг түүчээлдэг гэдгийг бататгаж байгаа билээ.