Lost in Tngri | Jan 26 – Feb 9, 2018

Lost in Tngri | Jan 26 – Feb 9, 2018

 

The exhibition “Lost in Tngri” was first exhibited at Mongolia Pavilion at the 57th International Venice Art Biennale. The exhibition brought together five Mongolian artists, Chimeddorj Shagdarjav (State Laureate Artist of Mongolia), Enkhtaivan Ochirbat, Munkhbolor Ganbold, Bolortuvshin Jargalsaikhan and Davaajargal Tsaschikher, to explore the issues Mongolian society is facing in it’s forefront. Upon invitation by Paolo Baratta, the President of Venice Biennale, this was the second time that Mongolia participated in this world renowned art exhibition.

 

The Mongolian society is at a crossroads between it’s identity as a nomadic nation with a core belief in Shamanism and Buddhism and as a new, globalized economic reality where the use of natural resources threatens the nation’s identity. The nomadic tradition of a life connected to nature where herding a cattle across a vast and beautiful terrains of Mongolia is considered as heaven by many. On the contrary, the economic opportunities created by the collapse of the socialist system in the 1990s, has opened a door to another kind of heaven. Mining, urban development, the production of cashmere and other kinds of businesses have created a new kind of wealth that is coming at the expense of exploiting the land that once belonged to our ancestors. So is Mongolia disappearing between these two biospheres? Though film, installation, sculpture, and sound, artists across different generations come together to question what lies ahead in the future of Mongolia. 

 

“Lost in Tngri” was exhibited successfully for 6 months, from May to November 2017, at Venice Biennale. It attracted over 100,000 visitors, including international art critics, artists, curators, and collectors, having 150 news and articles broadcasted and published on international TVs, newsletters and magazines. TNT International, Art Radar, One Art Nation, Oxford, Asian Art Newspaper, About Time, Arts Life, Flash Art and several media outlets highlighted Mongolia as one of their top must see exhibitions among 100 other exhibitions.

 

The project team included Member of Parliament Tsend Munkh-Orgil, as Commissioner of Mongolia Pavilion, Director of Mongolian Contemporary Art Support Association Gantuya Badamgarav as Project Director, Founder of Blue Sun Contemporary Art Center, Dalkh-Ochir Yondojunai as a Curator. Project was supported by MIAT-Mongolian Airlines, Xac Bank, Erel Group, Max Group, Monnis Group, Shangri-La Ulaanbaatar LLC, Mahoney Liotta, Ard Insurance LLC, Bats Urguu LLC, United Belaz Machinery LLC, Datsan Trade LLC, Onch Delloite LLC, Embassy of Italy in Ulaanbaatar, private individuals, including Minoru Kikuchi, Azizov Iskander Kubarovich Stanislav V.Chepurnoy, Tuyatsetseg Rentsendorj, Rodney Chanin, Batzul Gerelsaikhan and Urantsesteg Jambaldorj.

Хөх Тэнгэрийн Дор Төөрөгсөд

 

Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биеннальд монгол улсыг төлөөлөн оролцоод ирсэн “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” буюу “Lost in Tngri” үзэсгэлэнг 976 урлагийн орон зайд дэлгэн үзүүлж олон нийтийн хүртээл болгох гэж байна. Үзэсгэлэн 2018 оны 1-р сарын 26-аас 2-р сарын 9 хүртэл үргэлжилнэ.

 

Өнгөрсөн жилд дүрслэх урлагийн салбарт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлын нэг бол Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биеннальд монгол уран бүтээлчид “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотноо дэлгэн үзүүлж зургаан сарын туршид олон улсын урлаг судлаачид, сонирхогчдын анхаарлын төвд байсан явдал байв. Венецийн биенналийн ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс 2 дахь удаагаа энэхүү өндөр нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд оролцсон юм.

 

“Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнд Монгол улсын төрийн соёрхолт Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар өнөөгийн монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулмагдсан асуудлуудыг хөндсөн өрөг, видео, дуу авиа бүтээлүүдээр оролцлоо. Тэрээр диваажинг санагдуулам онгон дагшин байгальдаа нүүдлийн соёлоо түшиглэн амьдарч ирсэн монголчууд сүүлийн 20 гаруй жилийн туршид тансаг амьдрал, тав тух, эд баялагийн төлөө өөр хоорондоо тэмцэлдэн, өвөг дээдсээс үлдээсэн газар нутгаа сүйтгэж, хоёр төрлийн диваажингийн дунд төөрөлдөн, өөрийгөө гээж буйг харуулжээ.

 

Эдгээр бүтээлүүд дөнгөж өнөөдөр Берлинээс ерөнхий ивээн тэтгэгч МИАТ-ын онгоцоор Улаанбаатар хотод буусан. Тус үзэсгэлэнг 2017 оны Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол улсаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын Гишүүн Цэндийн Мөнх-Оргилын санаачлагаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос, Art Space 976-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.